БНСУ-д түймэрт хохирсон иргэдэд монгол залуус нэгдэж ажиллажээ

Ойн түймэрт хохирсон иргэдэд туслах сайн дурын аянд монгол залуус нэгдэж ажиллав.
Өнөөдөр Сөүлийн Гадаадын оршин суугчдын төвөөс зохион байгуулсан сайн дурынхны ажилд БНСУ-д амьдарч буй Монгол, Узбекистан, АНУ, Япон, Филиппин, Энэтхэг, Перу, Мексик, Балба, Камбож зэрэг орны иргэд оролцож Андон хот орчмын ойн түймэрт өртөж хохирсон иргэдэд тусаллаа.
Сайхан сэтгэлээрээ эх дэлхийгээ баярлуулж буй сайн дурынхны энэхүү ажлыг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв дэмжин албан хаагчдын төлөөллөө илгээсэн юм.
Өнөөдрийн сайхан үйлийг бүтээхэд Монгол Улсынхаа нэрийг дуудуулан гадаад залуустай мөр зэрэгцэн ажиллаж, нэгдсэн 10 гаруй монгол залуустаа баярлалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.