БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан баривчилгаа 2025-4-14-өөс 6 сарын 29 хүртэл үргэлжилнэ.

БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан баривчилгаа 2025-4-14-өөс 6 сарын 29 хүртэл үргэлжилнэ.

АНХААР: БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан баривчилгаа 2025 оны 4 сарын 14-өөс 6 сарын 29 хүртэл үргэлжилнэ.

БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн (2023~2027) төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм. Үүний 3 дахь жилийн эхний арга хэмжээг энэ сарын 14-өөс хэрэгжүүлж эхлэхээ Хууль зүйн яамнаас албан ёсоор зарлалаа.

Хэрэгжүүлэх хугацаа: 2024 оны 04 сарын 14~06 сарын 29-ны ням гараг хүртэл 77 хоногийн турш үргэлжилнэ.

Хамтран оролцох төрийн байгууллага: Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Далайн эргийн хамгаалалтын алба.

Анхаарал хандуулах гол газрууд: Хууль бусаар оршин сууж гэмт хэрэг өдүүлэгчид, хар тамхи, зугаа цэнгээнтэй холбоотой үйлдлүүдэд хамаарагч гадаад иргэд, барилгын салбар, хүргэлтийн үйлчилгээнд хууль бусаар ажил эрхлэгчид, хууль бус иргэдийг ажилд зуучилдаг компаниуд, хууль бусаар хилээр нэвтэрч оршин суугч гадаадын иргэд.

БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан энэхүү арга хэмжээний үеэр иргэдийн амьжиргаанд халдаж, аюулгүй байдалд заналхийлж буй гадаад иргэдийн өдүүлж буй гэмт хэрэг, гадаад иргэдийн хууль бусаар оршин суух явдлыг таслан зогсоох, албадан гаргах, хилээр нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээ авах зорилготой гэж мэдэгдэв.

Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.