Долоон настай хүүд хиймэл зүрх суулгажээ

Долоон настай хүүд хиймэл зүрх суулгажээ

Хятадад хиймэл зүрх шилжүүлэн суулгуулсан 7 настай хүү ийм заслыг хийлгэсэн дэлхийн хамгийн залуу хүн болжээ. Зүрх нь тэлж томордог удамшлын архаг өвчтэй уг хүүхдэд тохирох донор олдоогүй тул эмч нар хиймэл зүрх шилжүүлэн суулгах шийдвэрийг өнгөрсөн оны тавдугаар сард  гаргасан байна.

Мэс заслыг энэ сарын эхээр хийсэн бөгөөд 5 цаг орчим үргэлжилсний эцэст хүүд 45 грамм жинтэй, 2.9 см голчтой хиймэл зүрхийг суулгажээ. Ингэснээр зүрхний эмгэг нь хурдацтай хүндэрч байсан 7 настай хүү хиймэл зүрх шилжүүлэн суулгуулсан дэлхий дээрх хамгийн залуу хүн болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.