Америк, Хятадын хооронд худалдааны дайн улам ширүүссээр байна.

Америк, Хятадын хооронд худалдааны дайн улам ширүүссээр байна.

Америк, Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайн улам ширүүссээр байна. Ердөө цаг хүрэхгүй хугацааны өмнө Хятад Улс Америкийн бараанд ногдуулсан импортын татвараа 84 хувь болгож нэмэгдүүллээ. Шинэчилсэн татварын хувь хэмжээг маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-наас мөрдөж эхэлнэ гэдгийг БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс мэдээллээ. АНУ-аас энэ долоо хоногийн эхэнд Хятадын бараанд нэмэлт 50 хувийн тариф тогтоосон.

Тэгвэл үүний хариуд БНХАУ мөн 50 хувийн татварыг Америкт тавьж байгаа нь энэ. Ингэснээр хоёр улсын харилцан тавьж буй импортын татварын нийт хувь хэмжээг нэгтгэн тооцвол Америкаас Хятадад 104 хувийн, харин БНХАУ-аас АНУ-д 84 хувийн тарифыг тус тус тогтоогоод байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.