АНУ одоогоор 117 мянган цагаач иргэдийг албадан гаргажээ.

АНУ одоогоор 117 мянган цагаач иргэдийг  албадан гаргажээ.

АНЖ энэ жилд 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь буцаахаар төлөвлөж байна. Энэ тухай Вашингтон Пост сонинд хуучин ажиллаж байсан болон одоо ажиллаж буй албан тушаалтнуудын ярьснаас эш татан бичжээ.  
Энэ төлөвлөгөө хэрэгжвээс АНУ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй албадан гаргах ажиллагаа болох юм. Өмнө нь 2009-2017 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обамагийн үед нэг жилийн дотор 400 мянга гаруй хууль бус цагаачдыг гаргаж байжээ.
Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, санхүүжилт ба хүн хүч дутагдалтай байгаагаас шалтгаалан Трампын төлөвлөгөө биелэхгүй байх магадлалтай. Мөн цагаачдын ихэнх нь шүүхэд хандах учраас асуудлыг шийдэхэд багагүй хугацаа орж сунжирна гэж Вашингтон Пост сонинд бичжээ.  
Эх сурвалжуудын ярьснаар, Цагаан ордны улс төрийн хэлтсийн дэд дарга Стивен Миллер Дотоодын аюулгүй байдлын яам болон холбооны бусад агентлагийн албан тушаалтнуудтай хамтран албадан гаргах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ.
Одоогийн байдлаар 1,4 сая хууль бус цагаачийг албадан гаргахаар эцэслэн шийдвэрлэсэн боловч тэднийг хүлээн авахаас улс орнууд татгалзсаар байгаа учраас цагаачид АНУ-д байсаар байна. Иймээс тухайн улсын иргэний харьяалалгүй цагаачдыг өөр бусад улсад хүлээлгэн өгөх асуудлаар Америкийн тал 30 улстай хэлэлцээ хийж байгаа ажээ.
Саяхнаас Трампын засаг захиргаа албадан гаргасан хүмүүсийн тоог сар бүр нийтэлдэг байснаа зогсоосон байна. Гэхдээ Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр, он гарснаас хойш АНУ-аас 117 мянган хүнийг албадан гаргажээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.