Эзэнгүй нохой, муурыг барьж асрамжлах газарт байрлуулна

НЗДТГ-аас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр эзэнгүй нохой, муур, мал амьтныг энэ сарын 21-25-нд барьж, асрамжлах газарт байрлуулна.
Нийслэлийн зуслангийн бүс, Богдхан ууланд 1000 орчим эзэнгүй мал, нохой, муур байгаа судалгаа бий. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу эзэнгүй муур, нохойг барихдаа дүүрэг, хороод, онцгой байдал, цагдаагийн 1270 орчим албан хаагчтай хамтарч ажиллана. Тэднийг сургах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах, тусгай багаж хэрэгслээр хангах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.