БНКУ-ын ЗГ-ын тэтгэлгээр тус улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ДУУСНА
Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл цахимаар явагдана.
https://scholarship.esis.edu.mn/grant/news%20more.html... холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Системд ачаалал үүсэх магадлалтай тул бүртгэлийн сүүлийн цагт хандахгүй байхыг зөвлөж байна.
Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495 дугааруудаар холбогдож лавлана уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.