Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй

Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлснээр Монгол Улсад халдварын сэжигтэй тохиолдол болон шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Оношлогдсон өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, нарийвчилсан эмчилгээнд хамрагдаж байгаа аж.

“Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Компьютер томографын өндөр зэрэглэлийн хяналтаар өвчтөнүүдийг хянаж байна. Түүнчлэн өвчтөнүүдээс шаардлагатай шинжилгээг цаг тухай бүрт нь авч байгаа” гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү ярилаа.

Дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагт нийт 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнээс давтан шинжилгээ авахад вирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Сарангэрэл: Амны хаалт зүүгээгүй иргэдийг торгох зохицуулалт хэрэгтэй 2020-04-11

ДЭМБ: Хөл хорионы арга хэмжээнүүдийг хэт эрт цуцалбал халдвар асар хурдан нэмэгдэж болзошгүй 2020-04-11

"Экологийн цаг" Тосон бумба дахь нөхөн сэргээлтийг СУРВАЛЖИЛЖ байна 2020-04-11

Айсулуу Тыныбекова: Том зорилготой болохоор хурим хийхийг хүсэхгүй байна 2020-04-11

АНУ өөрсдийн иргэдээ авахгүй байгаа орнуудын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй 2020-04-11

Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй 2020-04-11

Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулгын хариуг сонслоо 2020-04-11

БНСУ руу дөрөвдүгээр сарын 17-нд дахин нислэг үйлдэнэ 2020-04-11

Чөлөөт бөх: Иргэншлээ солих тамирчдын хүсэлтийг зөвшөөрөхгүй 2020-04-11

“COVID-19” халдвар авсан нь тогтоогдсон Амазоны омгийн хүү нас барсан 2020-04-11

КОВИД-19: Apple, Google хамтран халдвар авагсдыг илрүүлнэ 2020-04-11