АНУ өөрсдийн иргэдээ авахгүй байгаа орнуудын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн баасан гарагт /2020.04.10/ өөрсдийн иргэдээ тус улсаас нүүлгэн шилжүүлэхээс татгалзаж эсвэл хойшлуулж байгаа улс орнуудын эсрэг визийн хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Цагаан ордны мэдээллээр, АНУ-ын дотоодын аюулгүй байдлын яамны тэргүүнд энэ талаарх мэдээллийг Төрийн нарийн бичгийн даргад танилцуулах үүрэг өгсөн байна. Төрийн нарийн бичгийн дарга тухайн улс орны эсрэг визийн хязгаарлалтын арга хэмжээ авах эсэх шийдвэрийг мэдээлэл авснаас хойш долоо хоногийн дотор гаргах аж.
Жон Хопкинсын их сургуулийн мэдээллээр, АНУ-д шинэ төрлийн коронавирусээр 500399 хүн халдварлаж, 18637 хүн нас баржээ. Өнгөрсөн хугацаанд 28 790 өвчтөн эдгэрчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 1694247 хүн КОВИД-19 коронавирусний халдвар авснаас 102564 хүн нас барж, 376833 өвчтөн эдгэрчээ. Испанид 158273 /нас барсан 16071/, Италид 147577 /нас барсан 18849/, Францад 125931 /нас барсан 13215/, Германд 122171 /нас барсан 2767/, Хятадад 83004 /нас барсан 3336/, Их Британид 74605 /нас барсан 8974/, Иранд 68192 /нас барсан 4232/, Туркт 47029 /нас барсан 1006/, ОХУ-д 11917 /нас барсан 94/, БНСУ-д 10450 /нас барсан 208/ халдварын тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.