Д.Сарангэрэл: Амны хаалт зүүгээгүй иргэдийг торгох зохицуулалт хэрэгтэй

Д.Сарангэрэл: Амны хаалт зүүгээгүй иргэдийг торгох зохицуулалт хэрэгтэй

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд цар тахал гэж нэрлэгдээд байгаа Ковид-19 халдварыг тархаахгүй байх болон сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид халдвар хамгааллын ямар дэглэм барих талаар мэдээлэл өглөө.

Ковид-19 вирусний халдварын голомтод ажиллаж байгаа 1130 албан хаагчдад 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн урамшуулал үзүүлэхээр болсон. Үүний санхүүжилтийг Улсын онцгой комисст ААН байгууллагууд болон иргэдээс ирүүлсэн хандиваас гаргахаар тогтсон юм. Халдварын тархалт дөрөв болон тавдугаар саруудад эрсдэл дагуулах магадлалтай байгаа учраас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг мөрдөх шаардлагатайг Эрүүл мэндийн сайд санууллаа.

Тэрбээр мөн "Бусад орны жишгээр маш сайн хөл хорих хэрэгтэй байна. Иргэдийг маск зүүгээгүй бол торгодог болмоор байна. Энэ ажлыг хууль хяналтын болон цагдаагийн байгууллага хариуцдаг баймаар байна. Энэ арга хэмжээ рүү орохгүй бол халдвар тархах эрсдэл хаяанд ирлээ" гэсэн байр суурь илэрхийлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахад 4 хоног үлдлээ 2020-04-11

Та бүхэн худал хуурмаг мэдээлэлд авталгүй гараа угааж, гадуур явахгүй, амны хаалтаа зүүгээрэй 2020-04-11

Алтны ханш 1750 ам.доллароос давж өслөө 2020-04-11

КОВИД-19 | АНУ-д халдварлагсдын тоо хагас саяас давлаа 2020-04-11

КОВИД-19 I Нас барагсдын тоо 100 мянгыг давлаа 2020-04-11

Д.Сарангэрэл: Амны хаалт зүүгээгүй иргэдийг торгох зохицуулалт хэрэгтэй 2020-04-11

ДЭМБ: Хөл хорионы арга хэмжээнүүдийг хэт эрт цуцалбал халдвар асар хурдан нэмэгдэж болзошгүй 2020-04-11

"Экологийн цаг" Тосон бумба дахь нөхөн сэргээлтийг СУРВАЛЖИЛЖ байна 2020-04-11

Айсулуу Тыныбекова: Том зорилготой болохоор хурим хийхийг хүсэхгүй байна 2020-04-11

АНУ өөрсдийн иргэдээ авахгүй байгаа орнуудын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй 2020-04-11

Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй 2020-04-11