Айсулуу Тыныбекова: Том зорилготой болохоор хурим хийхийг хүсэхгүй байна
Дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Киргизийн бөх Айсулуу Тыныбекова Instagram хуудсаараа дамжуулан, фэнүүдийнхээ асуултад хариулжээ.
-Хэзээ хурим хийх гэж байна?
-Ойрын үед нөхөрт гарахгүй. Ямар ч гэсэн энэ жилдээ үгүй гэдэг нь тодорхой. Хурим хийх нь миний гол зорилго биш.
-Гэхдээ хурим хийхийг хүсэж байгаа биз дээ?
-Хүсэж байсан бол аль хэдийн нөхөрт гарчихсан байх байлаа. Намайг олон хүн гуйж байсан, одоо ч эхнэр минь болооч гэсэн хүмүүс байгаа. Хэрэв би том зорилгогүй байсан бол хуримаа хийчих байсан.
-Танд ямар залуу таалагддаг вэ?
-Хамгийн гол нь сайн хүн, үнэнч, хүмүүжилтэй, боловсролтой байх ёстой. Надад таалагддаг залуу энэ дэлхийд байхгүй юм шиг байна.
-Ирээдүйд өөрийн танхимтай болж, багшлах хүсэлтэй юу?
-Маш их хүсэж байна. Гэхдээ одоохондоо барилдахаа л бодож байна. Мөнгө хөрөнгө ч алга. Олимпод түрүүлчихвэл харин магадгүй л юм.
-Танд дэлхийн аварга болсны дараа орон сууц өгсөн ч асуудал гарсан гэсэн.
-Та нар өөрсдөө мэдэж байгаа шүү дээ. Би юу ч яримааргүй байна. Надад амьдрах газар байгаа. Тэндээ л байгаа.
(2019 оны ДАШТ-д түрүүлсний дараа Киргиз улсаас түүнд гурван өрөө байр бэлэглэсэн ч дараа нь Залуучууд, биеийн тамир, спортын агентлагаас “Улсаас бэлэглэсэн бүх орон сууц албаны байр хэвээр үлддэг” гэж мэдэгдсэн юм)
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.