Сэлэнгэ аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хориглолоо
Сэлэнгэ аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/115 дугаар захирамжийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэл хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Уг захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг нийт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.
Дэлхий нийтийг цочроосон Ковид-19 цар тахлаас хамтдаа сэргийлэхийн тулд хяналтаа сайжруулах нь хамгаас чухал хэмээн Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил энэхүү захирамжийг гаргажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.