“Amazon” компанийн тэргүүн Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 6 гаруй тэрбум ам.доллароор нэмэгджээ.

 “Amazon” компанийн тэргүүн Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 6 гаруй тэрбум ам.доллароор нэмэгджээ.

Манай гаргийн хамгийн баян хүн болох “Amazon” компанийн тэргүүн Жефф Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 6 гаруй тэрбум ам.доллароор нэмэгджээ.

“Forbes” сэтгүүлийн цахим хуудсанд мэдээлснээр, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн мягмар гаргийн арилжаа хаагдах үед дэлхийн хамгийн том цахим худалдаа эрхлэгч “Amazon” компанийн хувьцааны үнэ 5.3 хувиар өсөж, нэг нэгж нь 2323 ам.долларт хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт болжээ. Тус компанийн хувьцаа ийнхүү өссөнөөр Безосын хөрөнгө 6.4 тэрбум орчим ам.доллароор (5 орчим хувь) нэмэгдэж, 138 тэрбум ам.доллар болжээ. Тэрбээр компанийнхаа хувьцааны 11.2 хувийг эзэмшдэг байна.

“Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Безос дөрөвдүгээр сарын 7-ны өдөр гурав дахь удаагаа тэргүүлсэн юм. Тухайн үед “Forbes”-ын шинжээчдийн тооцоолсноор, түүний хөрөнгө жилийн хугацаанд 18 тэрбум ам.доллароор буурч, 113 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байжээ. Жагсаалтын хоёрдугаарт, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс 98 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигдсэн бол дөрөвдүгээрт, 76 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй, Францын LVMH (Louis Vuitton Moet Hennessy) компанийн тэргүүн Бернар Арно орсон байна.

Коронавирусний цар тахлын улмаас жижиглэн худалдааны дэлгүүрүүд хаагдаж, захиалгын бараа бүтээгдэхүүний эрэлт ихээхэн нэмэгдээд байгаатай холбоотойгоор “Amazon” компани 75 мянган ажилтан нэмж авахаа  өмнө нь мэдэгдсэн юм. Үүнээс гадна, АНУ дахь ажилтнуудынхаа хөлсийг цагийн 2 ам.доллароор, Канадад 2 канад доллароор, Европын орнуудад 2 еврогоор нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.