Хятад ОХУ-д байгаа иргэдээ ирэхгүй байхыг анхааруулав
![Хятад ОХУ-д байгаа иргэдээ ирэхгүй байхыг анхааруулав](http://olnodo.com/media/images/5e96c4d55069b.jpg)
Сүүлийн үед БНХАУ-д гарч байгаа коронавирусний халдварын шинэ тохиолдол ихэнх нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байгаа. Үүнээс 409 шинэ тохиолдол ОХУ-аас орж иржээ. ОХУ-аас эх орондоо харьж ирсэн 409 хятад иргэнээс халдвар илэрсэн байна.
Global Times-д “Хятадын Засгийн газраас гадаадад байгаа иргэдээ тухайн улс орондоо байж, эх орондоо ирэхгүй байхыг анхааруулж байна. Хятадын өдөр тутмын нэгэн сонинд “ОХУ өвчний халдварыг тогтоон барьж чадаагүй улс орнуудын нэгэн жишээ боллоо. Энэ улсаас Хятадад коронавирус орж ирж байна. Энэ бол аюулын дохио. Гаднаас зөөвөрлөгдөх бүх тохиолдлыг манай улс таслан зогсоож, коронавирусний хоёр дахь дайралтаас хамгаалах хэрэгтэй” гэж бичсэн байсан” гэж мэдээлжээ.
Суйфэньхэ хотын хилийн боомтоор 2497 хятад иргэн нутагтаа ирснээс 20 хувь нь халдвартай байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.