АНХААР: Цасан болон шороон шуурга шуурна
Багануур дүүрэг, Дундговь, Дорнод, Говьсүмбэр зэрэг аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул эрхэм жолооч та орон нутгийн замд хөдөлгөөнд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.
2020 оны 04 дүгээр сарын 17-ны 04 дүгээр сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.