Амны хаалтаа зүүгээгүй иргэдийг ТОРГОЖ эхэллээ
![Амны хаалтаа зүүгээгүй иргэдийг ТОРГОЖ эхэллээ](http://olnodo.com/media/images/5e99d595b6448.jpg)
Улсын Онцгой комиссын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж амны хаалт зүүгээгүй иргэдэд хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан билээ. Тодруулбал, Олон нийтийн газар амны хаалтаа зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар 150 мянган төгрөгөөр торгохоор болсон. Олон нийтийг амны хаалтаа зүүсэн эсэхэд хяналт тавьж, торгох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон. Үүн дээр нэмж нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн байцаагчийг сургалтад хамруулж, цагдаагийн үүргийг давхар биелүүлэх эрхийг олгосон билээ.
Энэ дагуу зах худалдааны төв гэх газруудад цагдаагийн байгууллага хяналт шалгалт хийж, иргэдийг өөрсдийн болон бусдын аюулгүй байдлын төлөө амны хаалтаа зүүхийг шаардаж байна. Шаардлага биелүүлэхгүй, хууль дүрэм зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага тооцож эхэлжээ.
Түүнчлэн зах худалдааны төвийн удирдлага, алба хаагчдын зүгээс үйлчлүүлж байгаа иргэн, түрээслэгч нартаа байнга амны хаалт зүүхийг сануулж, үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг тогтмол үзэж, урьдчилан сэргийлэх чиглэлээр харьяа дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.