Модны үйлдвэрт гарсан галыг унтраалаа

Модны үйлдвэрт гарсан галыг унтраалаа

Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах модны үйлдвэрт гарсан галыг онцгой байдлын алба хаагчид унтраалаа.

Тус үйлдвэрт өчигдөр буюу энэ сарын 17-ны 22.30 цагийн орчимд гал гарчээ. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд онцгой байдлын байгууллагын шинжээч нар шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Ташрамд дурдахад, энэ оны эхний гурван сард онцгой байдлын байгууллагад иргэн, аж ахуйн нэгжүүдээс байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын 516 дуудлага ирсэн бөгөөд дийлэнх нь буюу 90.1 хувь нь гал түймрийнх байжээ. Үлдсэн 9.9 хувийг нь ахуйн болон техникийн ослын дуудлага эзэлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.