Газрын тосны бүтээгдэхүүн импортолдог байгууллагуудыг ШАЛГАЖ байна
![Газрын тосны бүтээгдэхүүн импортолдог байгууллагуудыг ШАЛГАЖ байна](http://olnodo.com/media/images/5e99d60847946.jpg)
Нийслэлийн Онцгой байдлын газраас газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг импортолдог, тээвэрлэдэг байгуллагуудад галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна.
Шалгалтаар газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг иргэн, аж ахуйн нэгж болон авто тээврийн хэрэгсэлд жижиглэнгээр олгох зориулалттай хөдөлгөөнт шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааны аюулгүй байдлыг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлэн, мэргэжил, аргазүйн заавар зөвлөмжийг хүргүүлж хэрэгжилтийг хянах юм. Төлөвлөгөөт хяналт шалгалт энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.