Ханхүү Харри, Меган хоёр хүнс тарааж өгчээ

Ханхүү Харри, Меган хоёр хүнс тарааж өгчээ

Британийн ханхүү Харри гэргий Меган Марклын хамтаар өвчтэй хүмүүст хүнсний зүйлс тарааж өгчээ.

Дүрс бичлэгээс үзвэл, Меган Маркл амны хаалт зүүсэн бол ханхүү алчуурыг амны хаалт болгон зүүсэн байжээ.

Сассексийн гүн, гүнгийн авхай хоёр АНУ-д нүүж ирснээс хойш анх удаа Лос Анжелес хотын гудамжаар явж буй нь энэ гэнэ. Харри, Меган хоёр “Project Angel Food” ашгийн бус байгууллагаас явуулж буй буяны төслийн хүрээнд хүнсний тусламж тарааж байгаа аж. Тус байгууллага архаг өвчтэй хүмүүст хүнсний тусламж цуглуулж, түгээх үйл ажиллагаа явуулдаг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.