БНАСАУ-аас гаралтай нэр дэвшигч БНСУ-ын Парламентын гишүүнээр сонгогдлоо

Цар тахлын үед явагдсан БНСУ-ын 21 дэх удаагийн Парламентын сонгуульд одоогийн эрх баригч Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгууллаа.
Сүүлийн 28 жилийн хамгийн өндөр ирцтэй энэ удаагийн сонгуульд БНАСАУ-аас дүрвэж очсон хүн анх удаа Парламентын гишүүн болж чадсан юм. БНАСАУ-ын Лондон хот дахь Элчин сайдын яаманд дэд сайдын алба хашиж байсан Тэ Ён Хо 2016 онд гэр бүлийн хамт БНСУ-д дүрвэсэн ажээ. Улмаар энэ удаагийн сонгуульд сөрөг хүчний гол намаас нэр дэвшин Сөүл хотын хамгийн чинээлэг дүүрэг болох Ганнамын тойрогт олонхын саналаар ялалт байгуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.