“Brent” маркийн нефтийн үнэ 16 ам.доллароос доошилж буурчээ

“Brent” маркийн нефтийн үнэ 16 ам.доллароос доошилж буурчээ

Лхагва гаргийн өглөө дэлхийн зах зээлд “Brent” маркийн нефтийн үнэ 16 ам.доллароос доошилж, 1999 оны 12 дугаар сарын 11-нээс хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ.

Лондоны ICE биржийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 12 хувиар буурч, нэг торх нь 16.85 ам.доллар болсон бөгөөд үүнээс хэдхэн минутын өмнө нэг торх нь 15.99 ам.долларт хүрч унажээ. Харин “WTI” маркийн нефтийн зургадугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 3.54 хувиар буурч, нэг торх 11.19 ам.доллар болсон байна.

Даваа гарагт “WTI” маркийн нефтийн үнэ түүхэнд анх удаа хасах үзүүлэлт рүү орж унасан билээ. Дэлхий даяар коронавирусний халдвар тархсаны улмаас нефтийн эрэлт буурсан нь үнэ унахад нөлөөлсөөр байгаа юм.

Коронавирус болон илүүдэл нөөцтэй байгаатай холбоотойгоор нефтийн эрэлт энэ онд огцом буурсан хэвээр байна гэж ОПЕК болон Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид таамаглаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч огцорлоо 2020-04-22

Италид хөл хориог цуцлах төлөвлөгөөг энэ долоо хоногт танилцуулна 2020-04-22

О.Баасанхүү Ардчилсан намын гишүүн боллоо 2020-04-22

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 2020-04-22

ДЭМБ: Хүмүүс зайнаас харилцах хэв маягийг мөрдлөг болгох шаардлагатай 2020-04-22

“Brent” маркийн нефтийн үнэ 16 ам.доллароос доошилж буурчээ 2020-04-22

“Costa Atlantica” хөлөг онгоцны багийн 30 гаруй гишүүнээс коронавирус илэрчээ 2020-04-22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ногоон карт буюу АНУ-д байнгын орших зөвшөөрлийг олгохоо түр хугацаагаар зогсоохоор төлөвлөж байна. 2020-04-22

"Сувилагчийн сургуульд амжилттай суралцвал төлбөрийг ТӨРӨӨС ДААНА" 2020-04-22

Зөвшөөрөлгүй гаражуудыг буулгаж, Өрхийн эрүүл мэндийн төв барина 2020-04-22

Төгрөгийн ханш суларч буйн ШАЛТГААН 2020-04-22