“Costa Atlantica” хөлөг онгоцны багийн 30 гаруй гишүүнээс коронавирус илэрчээ

“Costa Atlantica” хөлөг онгоцны багийн 30 гаруй гишүүнээс коронавирус илэрчээ

Японы Нагасаки боомтод байрлах “Costa Atlantica” хөлөг онгоцны багийн 30 гаруй гишүүнээс коронавирус илэрсэн тухай Нагасаки мужийн засаг захиргаа мэдэгджээ.

Халдвар авсан бүх хүн хөлгийн багийн гишүүдтэй ойр хавьталтай байсан бөгөөд тэдэнд хүнд шинж тэмдэг илрээгүй байна. Түүнчлэн халдвар авсан хүмүүс ямар улсын иргэд гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 

Эмч нар нийт 57 хүнээс коронавирусний шинжилгээ авч, тэднийг агааржуулалт сайтай өрөөнд тусгаарлажээ. Эрх баригчид хөлөг онгоцон дээр байгаа бүх хүнээс шинжилгээ авч,  хариу нь сөрөг гарсан хүмүүсийг хөлөг онгоцноос буулгахыг зөвшөөрч байгаа бол халдвартай хүмүүсийг тусгаарлах аж. 

Италийн боомт дээр өмнө нь байрлаж байсан “Costa Atlantica” хөлөг онгоцонд зорчигч байхгүй бөгөөд багийн нийт 623 гишүүн байгаа аж. Нагасаки боомт дээр байрлаж байсан тус хөлөг онгоцноос коронавирусний халдварын анхны тохиолдол илэрснээс хойш эрэг дээр хэнийг ч буулгаагүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Италид хөл хориог цуцлах төлөвлөгөөг энэ долоо хоногт танилцуулна 2020-04-22

О.Баасанхүү Ардчилсан намын гишүүн боллоо 2020-04-22

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 2020-04-22

ДЭМБ: Хүмүүс зайнаас харилцах хэв маягийг мөрдлөг болгох шаардлагатай 2020-04-22

“Brent” маркийн нефтийн үнэ 16 ам.доллароос доошилж буурчээ 2020-04-22

“Costa Atlantica” хөлөг онгоцны багийн 30 гаруй гишүүнээс коронавирус илэрчээ 2020-04-22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ногоон карт буюу АНУ-д байнгын орших зөвшөөрлийг олгохоо түр хугацаагаар зогсоохоор төлөвлөж байна. 2020-04-22

"Сувилагчийн сургуульд амжилттай суралцвал төлбөрийг ТӨРӨӨС ДААНА" 2020-04-22

Зөвшөөрөлгүй гаражуудыг буулгаж, Өрхийн эрүүл мэндийн төв барина 2020-04-22

Төгрөгийн ханш суларч буйн ШАЛТГААН 2020-04-22

Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болов 2020-04-22