АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ногоон карт буюу АНУ-д байнгын орших зөвшөөрлийг олгохоо түр хугацаагаар зогсоохоор төлөвлөж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ногоон карт буюу АНУ-д байнгын орших зөвшөөрлийг олгохоо түр хугацаагаар зогсоохоор төлөвлөж байна.
Ийм арга хэмжээ авах нь гэр бүлийхэнтэйгээ хамт байхыг хүсэж буй эсвэл коронавирусний цар тахлаас үүдэлтэй хямралын үеэр хөдөлмөр эрхлэхийг эрмэлзэж буй хэдэн арван мянган хүний АНУ-д нэвтрэх боломжийг хааж байгааг “The New York Times” сонин цохон тэмдэглэжээ. Өнгөрсөн онд улс оронд нь байнгын оршин суух эрх олгохыг хүссэн 1 сая орчим хүний хүсэлтийг АНУ хүлээн авчээ.
Ногоон карт олголтыг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Цагаан ордонд болдог хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар албан ёсны мэдэгдэл хийх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.