Монгол улс ОХУ-д сая долларын махны тусламж үзүүлнэ

“Монгол улс ОХУ-д сая долларын мах, махан бүтээгдэхүүний тусламж үзүүлэхээр боллоо. Энэ тусламжийг Эрхүү, Буриадад хүргэнэ” гэж БНХАУ-ын "Синьхуа" агентлаг мэдээллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд Искандер Азизовыг хүлээн авч уулзах үеэрээ энэ талаар мэдэгдэж, Бидний энэ бяцхан тусламж ОХУ-ыэ коронавирустэй хийж байгаа тэмцэлд бага ч гэсэн тус дэм болно гэдэгт найдаж байна” гэж хэлжээ.
Одоогийн байдлаар ОХУ-д 62773 тохиолдол бүртгэгдэж, 4891 хүн эдгэн, 555 хүн амь насаа алдаад байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.