ХӨСҮТ: Турк улсын нэг иргэн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.24/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Турк улсын нэг иргэн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн тухай мэдээлсэн юм. Турк иргэн гэрийн хяналтад байх ёстой боловч өөрийн хүсэлтээр хяналтын хугацаанд ХӨСҮТ-д тусгаарлагдахаар болсон байна.
Турк улсын гурван иргэн халдвартай болох нь батлагдаж ийнхүү тусгаарлагдаад байсан бол өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Туркийн хоёр иргэний хариу сөрөг гарч, эдгэрсэн юм. Гэхдээ хяналтын хугацаандаа мөн өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.