“Алтан бөмбөрцөг” наадамд анх удаа Солонгос бүтээл шагнал хүртжээ


Бун Жүн Ху найруулагчийн бүтээл болох “Parasite” кино 77 дах удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд Солонгос улсаас анх удаа шагналд нэр дэвшиж “Pain and Glory”, “Portrait of a Lady on Fire”, “The Farewell Party” гэх мэт алдарт бүтээлүүдтэй өрсөлдөн гадаад хэл дээрх кино төрөлд шилдгээр шалгаран ялалт байгуулсан байна. Тус бүтээл нь Бун Жүн Ху найруулагчийн ажилласан 7 дах бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд өмнө нь Каннын кино наадмын шилдгээр шалгарч тухайн үедээ нэлээдгүй шуугиан тариад байсан бүтээл аж. Түүнчлэн уг бүтээл нь өнгөрөгч оны 5 сард нээлтээ хийсэн бөгөөд олон улсын тавцанд гарахуйц шилдэг бүтээл болж чадсан хэмээн кино шүүмжлэгчид дүгнээд байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.