Солонгос улсад хэлний бэлтгэлд сурахад анхаарах зүйлс

Солонгос улсад хэлний бэлтгэлд сурахад анхаарах зүйлс
D-4-1 буюу хэлний бэлтгэлээр Солонгос улсад суралцах хүсэлтэй иргэд Солонгос улсын виз мэдүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
1. Виз мэдүүлгийн маягт : Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй өнгөт зураг, визний хураамж 60 ам.доллар
2. Гадаад паспорт/ хуулбар 1 хувь
3. Товч намтар (ЭСЯ-ны маягтын дагуу бөглөх, МS Word, Hangul программ ашиглах, заавал өөрийн гараар гарын үсгээ зурах)
4. Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
5. Төлбөр төлсөн баримтын эх хувь (1 улирал)
6. Хэлний бэлтгэлийн төлөвлөгөө (Хичээлийн хуваарь, хичээл заах багш нарын хүснэгт), хэлний бэлтгэл хичээлийн өнөөгийн байдал(сургуулийн өөрийн маягт)
7. Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
– Өөрийн болон сургалтын зардал хариуцагчийн Монгол дахь дансны хуулга (Виз мэдүүлэх өдрөөс өмнө 14 хоногийн дотор авсан байх)
– Дансны хуулга авах өдрийн байдлаар 10,000 ам.доллартай дүйцэхүйц мөнгийг 1 сараас дээш хугацаагаар заавал байршуулах ба 1 сарын хугацаанд мөнгөн дүнгийн хэмжээ 1 өдөр ч заасан хэмжээнээс буусан тохиолдолд санхүүгийн чадвар нотлогдохгүй болохыг анхаарна уу.
– Тухайн дансны сүүлийн 3 сарын хуулга (Хуулга авах өдрийг хүртэл)
– Сургалтын зардлыг хариуцах тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, виз мэдүүлэгчтэй холбоо хамаарлыг нотлох төрөл садангийн лавлагаа
– Сургалтын зардал хариуцагчийн сарын орлогыг нотлох бичиг баримт (Нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт зэрэг)
8. Гэрлэлтийн лавлагаа (Анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)
– Насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхний лавлагаа)
9. Цагдаагийн газрын тодорхойлолт (18 –аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна. Сүүлийн 3 сарын дотор олгосон байх)
10. Сүрьеэгийн шинжилгээ бичиг (БНСУ-ын ЭСЯ-ны заасан эмнэлгийн нэрсийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү)
11. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом, дүнгийн жагсаалтын эх хувь, хуулбарын хамтОдоо сурч байгаа эсвэл сургуулиас гарсан бол: бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй тодорхойлолт, өмнөх хичээлийн жилийн дүнгийн жагсаалт)
[Дүнгийн шалгуур үзүүлэлт] Ерөнхий боловсролын сургууль: голч дүн 75%-аас дээш байх, их дээд сургууль, магистр: голч дүн 2.4-өөс дээш байх (Улсын сургууль төгссөн голч дүн 2.0-оос дээш байх)
– БНСУ-ын их дээд сургуулийн гадаад оюутны тэтгэлгээс гадна тусгай тэтгэлэгтэй тохиолдолд хамаарахгүй.
Санамж
1. Сургалтын зардал хариуцагчийн хамрах хүрээ
– Хэлний бэлтгэл/Их дээд сургуулийн сургалтын зардал хариуцагч :
Нэгдүгээр батлан даагч буюу эцэг, эхийн тогтмол орлого, санхүүгийн чадварыг татвар төлсөн байдал, нийгмийн даатгалаар нотлох. (батлан даагч тус бүрийн сарын орлого ойролцоогоор 1,600,000 төгрөг байх)
– Эцэг, эх нас барсан тохиолдолд хоёрдугаар батлан даагч буюу төрсөн эгч, дүү эсхүл авга нагацДансны хуулга нь виз мэдүүлэх өдрийг хүртэл 1 сараас дээш хугацаагаар байршсан байх ба визний мэдүүлгийг шалгаж дуусах хүртэл зарлага хийхгүй байх
 [1 жилийн нийт сургалтын зардлыг тооцоолох] Сургалтын төлбөр 1 жил + Нэг талын онгоцны билет+Амьдралын зардал сар бүр 500 ам.доллар(хоол, байр + хэрэглээний мөнгө+ном сурах бичиг болон бусад)

Эх сурвалж: БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ
Анхааруулга: Виз мэдүүлэхээсээ өмнө албан ёсны виз мэдүүлгийн газраас зөвлөгөө авна уу

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.