Бөмбөлөг хөөргөхийг эсэргүүцжээ

Бөмбөлөг хөөргөхийг эсэргүүцжээ

Солонгос улсад шинэ он гарснаар 2020 оны анхны нарыг угтан хүслээ бичин бөмбөлөг хөөргөх үйл ажиллагаа болжээ. Гэвч тус шаар хөөргөх үйл ажиллагааг иргэд шүүмжилж эхэлсэн байна. Учир нь хөөргөсөн бөмбөлөгнүүд байгальд үлдэн улмаар амьтад идэж үхэх тохиолдол гарч байгааг иргэд шүүмжилж ийм төрлийн үйл ажиллагааг дахин явуулахыг зогсоох шаардлагатай хэмээж байгаа аж. Англи, Америк зэрэг улсад шаар хөөргөх үйл ажиллагааг хориглодог бөгөөд Солонгос улсад ч мөн цаашид ийм төрлийн үйл ажиллагааг хориглох ажээ. Дэгү хотын байгаль орчин хамгаалах холбооноос “Зөвхөн нүдээ баясгах гэж хийж байгаа зүйлээс болж байгаль орчин бохирдож, амьтдад хортой нөлөө үзүүлнэ гэдэг бол том асуудал” хэмээн хэлсэн байна.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.