Хөнгөвчилсөн нөхцөлөөр виз мэдүүлэх иргэдийн анхааралд

Хөнгөвчилсөн нөхцөлөөр виз мэдүүлэх иргэдийн анхааралд

Солонгос улсын виз мэдүүлэх хүсэлтэй иргэд хөнгөвчилсөн нөхцөлөөр виз мэдүүлэх боломжтой гэдгийг төдийлөн мэдэлгүй дансны хуулгаар виз мэдүүлэх тохиолдол багагүй байдаг. Гэтэл зөвхөн дансны хуулга гэлтгүй нийгмийн даатгал, өөрийн гадаад паспортоороо хүртэл өөрийгөө батлан даан виз хүсэх боломжтой байдаг. Тэгвэл ямар иргэд Солонгос улсын виз хөнгөвчилсөн нөхцөлөөр мэдүүлэх боломжтой байдаг талаарх мэдээллийг хүргэж байна.

А. Төрийн захиргааны байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага зэргээс зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох урилгатай иргэн

B. БНСУ-ын засгийн газрын зөвшөөрөл бүхий олон улсын байгууллагын урилгатай иргэн

C. Албан, дипломат паспорт эзэмшигч албан ажлаас бусад зорилгоор энгийн паспортаа ашиглан зорчих

D. Олон удаагийн визний нөхцөл хангасан болон олон удаагийн виз авч байсан иргэн

E. Визгүй зорчигч (Сүүлийн хоёр жилийн дотор 4 удаа, нийт 10-аас дээш удаа БНСУ-д зорчсон иргэн)

F. Сүүлийн 5 жилийн дотор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн (БНСУ болон Монгол Улсын иргэний визгүй зорчдог улсаас бусад) 2 ба түүнээс дээш улс эсхүл 1 улс руу 3-аас дээш удаа зорчсон иргэн

G. Сүүлийн 12 сарын сар бүрийн үндсэн цалин 1,400,000 төгрөгөөс дээш, нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож буй иргэн

H. БНСУ-руу сүүлийн 1 жилийн дотор богино хугацаагаар хоёроос дээш удаа зорчсон, худалдаа, бизнесийн холбоо хамаарал нь баримтаар нотлогдож буй иргэн

I. БНСУ-ын иргэн (иргэншлээ солиулсан иргэн), болон БНСУ-ын иргэний эхнэр/нөхөр(F-6)-ийн шууд хамаарал бүхий гэр бүл (эцэг эх, эмээ өвөө, хүүхэд)

 J. Урт хугацаагаар оршин суугч (F-2), байнгын оршин суугч (F-5)-ын өөрийн болон эхнэр/нөхрийн шууд хамаарал бүхий гэр бүл (эцэг эх, эмээ өвөө, 18- аас доош насны насанд хүрээгүй хүүхэд)

K. Хэвлэл мэдээллийн ажил (D-5), шашин (D-6), суурин төлөөлөгч(D-7), хөрөнгө оруулагч (D-8), Худалдаа эрхлэгч(D-9), Е ангиллын виз (E-9 ангиллаас бусад)-тэй иргэний шууд хамаарал бүхий гэр бүл (эцэг эх, эмээ өвөө, 18-аас доош насны насанд хүрээгүй хүүхэд)

L. C-H нөхцлийг хангасан иргэний гэр бүл (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг эх, эмээ өвөө, 18-аас доош насны насанд хүрээгүй хүүхэд)

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.