Монгол жуулчид БНСУ-д хамгийн их мөнгө зарцуулдгаараа тэргүүлжээ

Монгол жуулчид БНСУ-д хамгийн их мөнгө зарцуулдгаараа тэргүүлжээ
Солонгос улсаар аялж буй жуулчдаас аялалдаа хамгийн их мөнгө зарцуулж байгаа орны жуулчдаар Монголчуудыг нэрлэжээ. Учир нь Солонгос орноор аялж буй нэг Монгол иргэн дунджаар 3000 хүртэлх долларыг аялалдаа зарцуулдаг аж. Саяхан Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Солонгосын аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд Солонгос орноор аялсан нэг Монгол иргэн дунджаар 2069 доллар аялалдаа зарцуулж байгаа хэмээх тооцоо гарчээ. Түүний дараа Хятад (1887 доллар), Энэтхэг (1776 доллар), Орос (1348 доллар) зэрэг улсууд орсон байна. Монгол иргэд бусад орны жуулчидтай харьцуулахад Солонгос улсад удаан хугацаагаар байдаг бөгөөд эмчилгээ хийлгэх, гоо сайхны хагалгаа, худалдан авалт зэрэг олон төрлийн зорилготойгоор Солонгос орныг зорьдог аж. Тэгвэл эсрэгээрээ Солонгос орноор байнга зорчдог Япон жуулчид хамгийн  бага мөнгө зарцуулдаг бөгөөд нэг Япон иргэн 791 долларыг аялалдаа зарцуулдаг байна. Мөн Солонгос орноор аялсан жуулчдын 57,8 % нь Солонгосыг дахин зорьдог ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.