ГРЕКО-оос “COVID-19”-ийн үеийн авлигын эрсдэлийг анхааруулав

ГРЕКО-оос “COVID-19”-ийн үеийн авлигын эрсдэлийг анхааруулав

Европын зөвлөлийн авлигын эсрэг байгууллага болох ГРЕКО-оос "COVID-19"-ийн тархалт “авлигын эрсдэлийг нэмэгдүүлж” байгааг мягмар гарагт анхааруулж гишүүн улс орнууддаа зориулан  удирдамж гаргасан байна.

Засгийн газрууд болон байгууллагууд эрүүл мэндийн үйлчилгээн дэх хээл хахууль болон худалдан авах ажиллагааны системд тусгайлан анхаарал хандуулах ёстой болохыг Европын зөвлөлийн Авлигын эсрэг улсуудын бүлэг (ГРЕКО)-ийн тэргүүн Марин Мрчела мэдэгдлээ.

Мөн түүний мэдэгдэж байгаагаар улс орнууд шинэ бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлттэй холбоотой авлигаас урьдчилан сэргийлэх, "COVID-19"-тэй холбоотой төр, хувийн хэвшил дэх луйврын эрсдэлээс зайлсхийх, эрүүл мэндийн салбар дахь шүгэл үлээгчийн хамгаалалтыг нэмэгдүүлэх асуудалд анхаарах ёстой юм.

Эрүүл мэндийн салбарын эрсдэл нь эмнэлгийн хэрэгслийн яаралтай хэрэгцээ, худалдан авах ажиллагааны журмыг хялбарчлах асуудал болон эмнэлэг, эрүүл мэндийн ажилчдын ачаалал зэргээс болж нэмэгдэж байна.

ГРЕКО-оос гаргасан дээрх удирдамжид улсын болон бүс нутаг, орон нутгийн байгууллагууд цар тахлын эсрэг тэмцэл явуулахдаа ил тод байх, мөн өөрсдөө хяналттай, хариуцлагатай байх асуудлыг тусгасан байна.

“"COVID-19" бидний ил тод, хариуцлагатай байх үнэт зүйл, стандартыг алдагдуулахыг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй. Ил тод байдлыг хангахад чиглэсэн портал буюу дижитал мэдээллийн платформыг бий болгох нь авлигаас урьдчилан сэргийлэх, мөн хууль дээдлэх ёсыг хамгаалах чухал арга хэрэгсэл болно” хэмээн Мрчела мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.occrp.org

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийн эдийн засаг 3-5 хувиар АГШИНА 2020-04-28

Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах иргэдийг Дорноговь аймагт бүртгэж байна. 2020-04-28

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг хэлэлцэж байна 2020-04-28

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 13 газрын тусгай зөвшөөрлийг цуцлууллаа 2020-04-28

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг 5 сарын 31 хүртэл сунгалаа 2020-04-28

ГРЕКО-оос “COVID-19”-ийн үеийн авлигын эрсдэлийг анхааруулав 2020-04-28

ДЭМБ коронавирусний эсрэг дархлаа бий болох боломжийг үнэлжээ 2020-04-28

Ш.Мөнгөншагай нарыг шүүх хурал ХОЁРДАХЬ ӨДРӨӨ үргэлжилж байна 2020-04-28

"Тамхигүй хот-Сайншанд" уриалга гаргалаа 2020-04-28

Тагнуулын байгууллагын онцлох тэмдгийн загвар шалгаруулах уралдаан зарлалаа 2020-04-28

Хууль бус ан агнуур, мод бэлтгэлтэй холбоотой 100 гаруй хэрэг бүртгэгджээ 2020-04-28