ДЭМБ коронавирусний эсрэг дархлаа бий болох боломжийг үнэлжээ

ДЭМБ коронавирусний эсрэг дархлаа бий болох боломжийг үнэлжээ

КОВИД-19 халдвар авч, эдгэрсэн хүмүүст дархлаа бий болох боломжтой ч хэр хүчтэй болох нь одоогоор тодорхойгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.

Коронавирусний халдвар авснаас хойш нэг, хоёр долоо хоногийн дараа хүний биед эсрэг биет үүсдэг бөгөөд энэ нь ямар ач холбогдолтой болохыг ДЭМБ судалж байна. Эсрэг биет дархлаатай ямар холбоотой болохыг тогтоосон судалгаа одоогоор байхгүй байна. Тиймээс эсрэг биет бий болсон нь дархлаа үүссэн гэж үзэхэд эрт байна гэж ДЭМБ онцолжээ. КОВИД-19 халдварлаж, эдгэрсэн хүмүүс тодорхой хэмжээний хамгаалалттай болсон. Гэхдээ энэ хамгаалалт хэр хүчтэй болох, халдвар авсан хүн бүрт бий болдог эсэх, энэ хамгаалалт хэр удаан үргэлжилдэг болох нь одоогоор тодорхойгүй байна.

Цар тахал дэгдсэнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байгаа ч эсрэг биет дархлаа хоёрын холбоог тогтоож чадаагүй байна гэж ДЭМБ-ын шинжээч онцлоод гэхдээ энэ нь дархлаа бий болохгүй гэсэн үг огт биш гэж тодруулжээ. Өөрөөр хэлбэл ийм төрлийн судалгааг одоогоор хийгээгүй байгааг харуулж байна гэжээ.

ДЭМБ-ын шинжээчийн онцолсноор, КОВИД-19 вирус харьцангуй тогтвортой бөгөөд мутацад орох нь удаан гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах иргэдийг Дорноговь аймагт бүртгэж байна. 2020-04-28

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг хэлэлцэж байна 2020-04-28

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 13 газрын тусгай зөвшөөрлийг цуцлууллаа 2020-04-28

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг 5 сарын 31 хүртэл сунгалаа 2020-04-28

ГРЕКО-оос “COVID-19”-ийн үеийн авлигын эрсдэлийг анхааруулав 2020-04-28

ДЭМБ коронавирусний эсрэг дархлаа бий болох боломжийг үнэлжээ 2020-04-28

Ш.Мөнгөншагай нарыг шүүх хурал ХОЁРДАХЬ ӨДРӨӨ үргэлжилж байна 2020-04-28

"Тамхигүй хот-Сайншанд" уриалга гаргалаа 2020-04-28

Тагнуулын байгууллагын онцлох тэмдгийн загвар шалгаруулах уралдаан зарлалаа 2020-04-28

Хууль бус ан агнуур, мод бэлтгэлтэй холбоотой 100 гаруй хэрэг бүртгэгджээ 2020-04-28

ЭМЯ: АНУ-д халдвар авсан монгол иргэн зөвлөгөө авсан 2020-04-28