"Тамхигүй хот-Сайншанд" уриалга гаргалаа

Сайншанд сумын ЗДТГ-аас Хамарын хийдийн бүс нутгийг "Тамхигүй аялал жуулчлалын бүс" болгохоор зорин ажиллаж байна.
Сайншанд хот 2018 онд "Тамхидалтын эсрэг хувьсгал"-д нэгдэж, улмаар "Тамхигүй ажлын байрны бодлого"-ыг хэрэгжүүлж байгаа аж.
Тиймээс Хамарын хийдийн аялал жуулчлалын бүсийг зорин ирж байгаа иргэдэд хандан тус бүс нутгаар зорчихдоо тамхи татахгүй байхыг уриалжээ.
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран "Эрүүл хотыг чадавхжуулах төв"-өөс тамхигүй орчин санаачилгыг хэрэгжүүлж, ирээдүйд бүх ажлын байрыг тамхины утаанаас ангид болгох зорилгоор "Тамхидалтын эсрэг" хувьсгалыг эхэлсэн аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.