Тагнуулын байгууллагын онцлох тэмдгийн загвар шалгаруулах уралдаан зарлалаа

Тагнуулын байгууллагын 100 жилийн ойг угтан тус байгууллагын онцлох тэмдгийн загвар шалгаруулах нээлттэй уралдааныг зарлаж байна. Энэхүү нээлттэй уралдаанд сонирхсон хэн бүхэн оролцох боломжтой.
Загвар буюу бүтээлийг энэ оны 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 01-ний хооронд temdeg@gia.gov.mn цахим хуудас болон 92263660 дугаарын утсаар холбогдож хүлээн авна.
Ирүүлэх загвар буюу бүтээл нь дараах шаардлага, шалгуурыг хангасан байна. Үүнд:
- Тагнуулын байгууллагын үүрэг зорилго, үйл ажиллагааны онцлогийг илэрхийлсэн
- Дүрсний нягтрал 600 dpi-гаас доошгүй, өнгөний нарийвчлалыг кодоор гаргасан
- Загварын хэмжээ, харьцааг гаргасан, агуулгын тайлбарыг дэлгэрэнгүй бичсэн
- Загварыг А4 форматаар хэвлэмэл хэлбэрээр болон JPEG, PNG, PDF суурьтай бэлтгэн ирүүлэх зэрэг болно.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг ТЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан Комисс шалгаруулах бөгөөд зөвхөн нэг бүтээл /загварыг/ шалгаруулж, хоёр сая таван зуун мянган төгрөгөөр урамшуулна.
Сонирхсон хэн бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 92263660 дугаарын утсаар холбогдож авна уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.