Ким Жөн Ун коронавирусийг ялан дийлсэнд Ши Жиньпинд баяр хүргэжээ

Ким Жөн Ун коронавирусийг ялан дийлсэнд Ши Жиньпинд баяр хүргэжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун коронавирусний цар тахлыг ялан дийлсэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд баяр хүргэсэн талаар Солонгосын төв цахилгаан агентлаг /KCNA/ мэдээлэв.

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун  БНХАУ-ын дарга Ши Жиньпинд “аман захидал” илгээж, “урьд өмнө дэгдэж байгаагүй тахал өвчинтэй Хятад улс амжилттай тэмцсэнийг өндрөөр үнэлж, баяр хүргэлээ”  гэж  KCNA агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэжээ. Захидлыг хэдийд, ямар хэлбэрээр хүргэсэн талаар мэдээлээгүй байна.

Хятадын төвийн нутгийн Хубэй мужийн Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын 31-нд ДЭМБ-д мэдээлсэн билээ. Уг өвчнийг үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус болохыг мэргэжилтнүүд сүүлд тогтоосон бөгөөд өвчнийг албан ёсоор “COVID-19” гэж нэрлэсэн. Коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг ДЭМБ гуравдугаар сарын 11-нд албан ёсоор зарласан юм. Хятадад халдварын тархалт ерөнхийдөө зогссоныг тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо гуравдугаар сарын 29-нд мэдэгдсэн билээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.