Өвчлөл ШИНЖ ТЭМДЭГГҮЙ хэлбэрээр илэрч байна

Өвчлөл ШИНЖ ТЭМДЭГГҮЙ хэлбэрээр илэрч байна

Дэлхий дахинд коронавирусний халдвараар 3.5 сая хүн өвчилж, 1.1 сая нь эдгэрээд байна. АНУ, Испани, Итали, Франц, Герман, ОХУ, Турк, Иран, Бразил улсад халдвар болон нас баралтын тоо өндөр байгаа юм.

Орост хоногт 10500 гаруй тохиолдол бүргэгдэж, батлагдсан тохиолдол нийт 145 мянга гаруй болжээ. Хойд хөршид 1356 хүн нас бараад байна.

Бразил улс өнгөрсөн долоо хоногт нийт халдварын тоогоор БНХАУ-ыг давсан билээ. Өмнөд Америкт Чилид халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Номхон далайн баруун бүсэд Хятадын дараа Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Австрали, Малайз зэрэг улсад коронавирусний халдварын тоо өндөр байгаа юм.

Японд хоногт 176 шинэ тохиолдол, 100 нас баралт бүртгэгджээ. Тус улсад анх онц байдал зарласан үеэс хойш тархалт 3.1 хувиар буурсан байна. Тархалтыг хязгаарлаж чадаж байгаа ч эмнэлгийн байгууллагуудад хүндрэл байсаар байгаа аж.

Билл болон Мелинда Гейтсийн сан, Европын холбоо зэрэг хэд хэдэн байгууллагаас хандив өргөх цахим уулзалтыг зохион байгуулж, 30 гаруй улс нийлээд нийт найман тэрбум гаруй ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Энэхүү санхүүжилтийг коронавирусний эсрэг вакцин, эм гаргаж авах, судалгааг хөгжүүлэхэд зарцуулах аж.

Коронавирусний халдвараар хүн бүр өвчлөх эрсдэлтэй учир халдвар аваад эдгэрсэн ч байсан, эрүүл байсан ч эрсдэл байсаар байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.

Сүүлийн үед өвлөл шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч байгаа учир олон нийтийн газар нэгнээсээ зай барьж явах, амны хаалт зүүх, гараа угаах зэрэг эрүүл ахуйн дүрэм журмыг сайтар баримтлаарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДЭМБ: Вирус Хятадын лабораториос тархсан гэх мэдээлэл таамаглал хэвээр байна 2020-05-05

АНУ-д “COVID-19”-өөр нас барсан хүний тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж таамаглаж байна 2020-05-05

С.Бямбацогт: “Алсын хараа 2050” бол Үндсэн хуулийн дараа орох Төрийн бодлого, баримт бичиг юм 2020-05-05

Сүүн крем, бялуу чимэглэгч өнгө оруулагчийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдав 2020-05-05

МакГрегор компанийнхаа хэсгийг 100 сая доллароор зарлаа 2020-05-05

Өвчлөл ШИНЖ ТЭМДЭГГҮЙ хэлбэрээр илэрч байна 2020-05-05

Коронавирустэй тэмцэх хамгийн шилдэг аргуудын нэгийг хэлжээ 2020-05-05

Х.Баттулга: Хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах ёстой 2020-05-05

Латви улс авлигатай тэмцэх үйл ажиллагааны 2 жилийн төлөвлөгөөгөө батлав 2020-05-05

Өнжмөл өвс шатаасны улмаас нэг хүний амь нас үрэгдлээ 2020-05-05

“ESPN” БНСУ-ын бейсболын тоглолтуудыг шууд дамжуулна 2020-05-05