“ESPN” БНСУ-ын бейсболын тоглолтуудыг шууд дамжуулна

АНУ-ын “ESPN” спортын суваг БНСУ-ын бейсболын тоглолтуудыг мягмар гаргаас эхлэн шууд дамжуулна гэж Солонгосын Бейсболын холбоо даваа гарагт мэдээлжээ. Бейсболын улирлын тоглолтууд өнөөдөр эхлэх юм.
Солонгосын Бейсболын холбооны мэдээлснээр, “ESPN” Солонгосын бейсболын холбооны тоглолтуудыг үзүүлэх эрхтэй “Eclat” компанитай гэрээ байгуулсан бөгөөд “ESPN” өдөрт нэг тоглолтыг шууд дамжуулах ажээ.
Эхний тоглолт Солонгосын цагаар өнөөдрийн 14 цагт эхлэх бөгөөд “Samsung Lions”, “NC Dinos” багууд хүчээ сорино. “ESPN”, “Eclat” компанийн байгуулсан гэрээний өртөг, үйлчлэх хугацаа нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.