Коронавирустэй тэмцэх хамгийн шилдэг аргуудын нэгийг хэлжээ

Коронавирустэй тэмцэх хамгийн шилдэг аргуудын нэгийг хэлжээ

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол гараа угаах юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Гараа угаах нь “COVID-19 болон бусад өвчнүүдээс хамгаалах шилдэг аргуудын нэг хэвээр байгааг мэдэгдэхийн сацуу Гарын ариун цэврийг сахих өдөр 5 дугаар сарын 5-ны өдөр буюу өнөөдөр тохиож буйг тэрбээр олон нийтэд сануулжээ.

Гэртээ усан хангамжгүйн учраас дэлхийд 3 тэрбум хүн гараа тогтмол савандаж угаах боломжгүйг ДЭМБ-ын тэргүүн онцолж, цар тахалтай тэмцэхийн тулд саван, спирт суурьтай ариутгалын бодисын үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.