Өнжмөл өвс шатаасны улмаас нэг хүний амь нас үрэгдлээ

Өнжмөл өвс шатаасны улмаас нэг хүний амь нас үрэгдлээ

Шар өвс шатааж, гал алдсаны улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг энэ сарын 3-нд болжээ.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах хашаанд 14 настай хүү өвс шатаахаар гал асааж, улмаар тархалтыг зогсоож чадаагүйгээс 1,5 га газарт гал тархсан байна.

Улмаар дүүргийн онцгой байдлын албаныхан ирж, галыг унтраасан боловч гал унтраалцаж байсан 51 настай эрэгтэй угаартаж, амь насаа алдсан байжээ.

Албаныхан цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.