Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэнэ

Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэнэ

 УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Өнөөдрийн байдлаар 10 072 хүн эх орондоо буцах хүсэлт гаргаад байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "4 сарын 30-нд болон 5 сарын 1-нд Сөүл-Улаанбаатар, 5 сарын 3-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн 3 удаагийн тусгай нислэгээр 28 улсаас 800 гаруй иргэнээ татан авлаа. Дээрх нислэгт УОК-оос тавьж буй хүндэтгэн үзэх 5 шалтгаантай иргэдээс гадна оюутан, залуусыг хамруулсан. Үүний хоёр нислэгээр өөр улсаас дамжин ирж буй иргэдээ татан авсан бөгөөд ихэнх улс орнууд хилээ хаасан учир энэ ажлыг зохион байгуулахад хүндрэлтэй байлаа. Дээрх гурван нислэгээр манай улсад байсан 24 улсын 132 гадаадын иргэн эх орондоо буцсан.  

Бид УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Үүний дараа дахин БНСУ-руу нислэг үйлдэх асуудал яригдах байх. Мөн хил залгаа ОХУ-аас 2,000 орчим иргэнээ татан авах нарийвчилсан арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.