2022 онд зориулалтын бус хуванцар савыг ахуйн хэрэглээнээс бүрэн хална

2022 онд зориулалтын бус хуванцар савыг ахуйн хэрэглээнээс бүрэн хална

Баянхонгорчууд бидний эрүүл мэндийн боловсрол” дэд хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, 35 мянга шахам иргэнд эрүүл мэндийн боловсрол олгожээ.

Тус хөтөлбөрийг Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлан, 2018 онд үндсэн чиглэл хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 10 сая төгрөг зарцуулан хэрэгжүүлжээЭнэ хүрээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” шалгаруулах болзолт уралдааныг зарлан дүгнэхэд Баян-Өндөр сумын ЗДТГ нэгдүгээр байрт шалгарч 300 мянган төгрөг, Жаргалант сумын ЗДТГ хоёрдугаар байрт шалгарч 200 мянган төгрөгөөр шагнуулж, үлгэр жишээ болсон байна.

Тэгвэл 2019 онд “Давс ихтэй хоол хүнснээс татгалзъя” аяныг гурван сарын хугацаатай зохион байгуулж, давсны хор хөнөөл, хэрэглээг бууруулах ач холбогдлын талаар мэдээлэл, сурталчилгааг 100 гаруй байгууллагын 2000 шахам албан хаагч, 560 өрхийн 2300 иргэнд хүргэжээ. Мөн сар бүрийн нэгний өдрийг “Давсгүй”, 15-ны өдрийг "Чихэргүй" өдөр болгон тэмдэглэх уриалгад 100 аж ахуйн нэгж, 500 айл өрх, 3000 гаруй иргэн нэгдсэн байна.

Дэд хөтөлбөрийн хүрээнд “Зориулалтын бус хуванцар савны хэрэглээнээс татгалзсан” сум, байгууллага, өрх шалгаруулах аяныг зохион байгуулж, өрхийн хуванцар савны хэрэглээний суурь судалгаагаар хэрэглээг тодорхойлж, хуванцар савны хэрэглээг нийт өрхийн дунд тодорхой хувиар бууруулах, 2022 онд зориулалтын бус хуванцар савыг ахуйн хэрэглээнээс бүрэн халах зорилтыг дэвшүүлээд байгаа аж. Энэ хүрээнд үлгэр жишээч айл, өрх, аж ахуй нэгж байгууллага, сумыг шалгаруулан урамшуулах, сайн туршлагыг нийтэд сурталчлах ажлууд үргэлжилж байна.

“Хөлдөлт, халтиргаа гулгаанаас сэргийлэх, анхны тусламж”, Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье зэрэг найман сэдвээр 307 удаагийн сургалт сурталчилгаанд давхардсан тоогоор 13 мянга гаруй хүн хамрагджээ. Мөн эрүүл мэндийн 26 нэгж байгууллага, хүн амд Эрүүл мэндийн боловсрол олгох төлөвлөгөөний дагуу халдварт өвчний урьдчилан сэргийлэлтийн талаар 14700 гаруй иргэнд сургалт зохион байгуулж, мэдлэг олгожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.