БНСУ биологийн аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлжээ
СӨҮЛ. /TASS/. “2019-nCoV” коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн үүрэг болгожээ.
Энэ вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны тохиолдол олон улсын Инчон нисэх онгоцны буудалд илэрсэн тухай мэдээллийн дараа тэрбээр Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд ийнхүү үүрэг болгосон байна.
Өдгөө 35 настай БНХАУ-ын иргэн БНСУ-ыг зорихдоо Япон улсаар дамжин хүрчээ. Маш өндөр хэмтэй халуурч байсан нь илэрсний дараа түүнийг тусгаарлан, эмнэлэгт оруулсан юм. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Засгийн газар мөн биологийн аюулгүй байдлын түвшинг нэгээр нэмэгдүүлсэн байна.
Ухань хотод үл мэдэгдэх төрлийн уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай БНХАУ-ын эрх баригчид 12 дугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдэгджээ. Одоогоор энэ өвчнөөр өвчилсөн 224 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Шинэ төрлийн вирус нь хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо даваа гарагт нотолсон байна.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.