Цагаан сарын өмнөх өдөр зам тээврийн осол хамгийн их гардаг
Сүүлийн 3-н жилийн дотор БНСУ-д цагаан сарын амралтын үеэр гарсан авто ослын талаарх судалгаанаас үзэхэд цагаан сарын өмнөх өдөр хамгийн их осол бүртгэгджээ. Цагдаагийн ерөнхий газраас 2017 оноос 2019 оны хооронд цагаан сарын амралтын үеэр гарсан зам тээврийн ослын талаарх судалгааны хариуг мэдээлсэн байна. Судалгааны үр дүнд цагаан сарын амралтын өмнөх өдөр ослын тоо өндөр байдаг бөгөөд дунджаар 755 зам тээврийн осол бүртгэгдэж 1096 хүн амь насаа алджээ. Харин цагаан сарын амралтын үеэр өдөрт дунджаар 461 осол бүртгэгддэг бөгөөд 795 иргэн нас барсан тоо баримт гарсан байна. Харин эсрэгээрээ согтуугаар жолоо барьж байгаад гаргадаг ослын тоо энгийн үед 60 удаа бүртгэгддэг бол баярын өдрүүдэд 49 удаа бүртгэгдэж 18.3% -аар багасжээ. Мөн нойрмог байдалтай жолоо барьснаас үүдэн гардаг осол болон хурдны зам дээрх ослын тоо ч мөн багассан ажээ. 2018 оноос одоог хүртэл зам тээврийн ослоор нас барсан иргэдийн тоо ч мөн адил багассан хэмээн гарсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.