"Кёнхи" Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг "KyungHee University Medical Center"
"Кёнхи" Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг "KyungHee University Medical Center" :
Солонгос улсын олон жилийн түүхтэй томоохон эмнэлгүүдийн нэг бөгөөд 1971онд бүрэн ашиглалтад орч байсан тус улсын анхны өрнө дорнын анагаах ухааныг хослуулсан их сургуулийн нэгдсэн эмнэлэг юм.
Тус эмнэлгийн түүх “Кёнхи” анагаах ухааны их сургуультай салшгүй холбоотой бөгөөд өрнийн анагаах ухаан Ази тивд хурдацтай нэвтэрч дорнын уламжлалт анагаах ухааны хүчин мөхөстөж хүмүүсийн итгэх итгэл буураад байсан тэртээ 1965онд “Чу Ён Шиг” доктор өрнө дорнын анагаах ухааны сургуулийг нэгтгэн анхны уламжлалт анагаах ухааны тэнхимийг байгуулсан нь уламжлалт анагаах ухаан нь орчин үеийн шинжлэх ухааны нэгэн судлагдахуун болон хүлээн зөвшөөрөгдөх эхлэл болсон түүхтэй. Мөн ингэж “Кёнхи” их сургуулийн суурь тавигдсан байдаг.
Үүнээс хойш их сургуулийн нэгдсэн эмнэлэг байгуулах ажил өрнөсөн бөгөөд 1965оноос эхэлсэн эмнэлэг байгуулах ажил бүтэн 6 жил гариу хугацаа зарцуулсны эцэст 1971онд бүрэн дуусаж 18н давхар орчин үеийн хэв шинжийг агуулсан, дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон уламжлалт анагаах ухаан болон европ анагаах ухаан хосолсон анхны их сургуулийн нэгдсэн эмнэлэг болсон түүхтэй.
"КёнХи" Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг
1 Hoegi-dong, Dongdaemun-gu, Seoul
Утас : 02-958-1897, 9644, 9619
Ажлын цаг : 9:30 - 16:00
(Ажлын өдрүүдээр)
8:30 - 11:30 (Бямба гарагт)
Цахим хуудас : http://www.amc.seoul.kr
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.