ОХУ-ын эрдэмтэд “ковид-19” вирус хурдан хувьсаж буйг анхаарууллаа

ОХУ-ын эрдэмтэд “ковид-19” вирус хурдан хувьсаж буйг анхаарууллаа

ОХУ-ын эрдэмтэд тус улсад Санк-Петербург хотоос оношлогдсон эмэгтэйгээс дээж цуглуулж генийн дарааллыг нь гаргахад хурдацтай хувьсан, мутацид орсныг тогтоожээ.

Санкт-Петербург хотын эмэгтэйгээс илэрсэн “ковид-19” вирус нь нэгдүгээр сард БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн вирустэй харьцуулахад 200 гаруй удаа мутацид орсон байж.

ОХУ-ын эрдэмтдийн дээрх мэдээлэл хэрэв үнэн бол ОХУ-д дэгдсэн “ковид-19” вирус бусад улсынхтай харьцуулахад 30 дахин хурдан мутацид орсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө бусад улсууд сард хоёр удаа мутацид ордог гэсэн дүгнэлтэд хүрээд байсан билээ.

 Тухайн вирус хэр хурдан хувьсан, мутацид орж байгаагаас тухайн вирусний эмчлэгдэх чанар тодорхойлогддог. Коронавирус хэрэв ОХУ-д дэгдсэн шиг хурдацтай мутацид орвол вакцин үйлдвэрлэх, батлагдсан эмчилгээ зэрэг нь үр дүнгүй болох юм.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Халдварт өвчин судлалын Смородинцевийн судалгааны хүрээлэн дээрх мэдээллийг Бээжин хотын Үндэсний мэдээллийн төвд илгээжээ. Улмаар дэлхий даяар тархаж буй улсуудаас нэн даруй дээж цуглуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

БНХАУ-ын зүгээс ОХУ-д дэгдсэн “ковид-19” вирус бусад улсад дэгдсэн вирустэй харьцуулахад эмчлэхэд төвөгтэй, хурдацтай хувьссан гэж үзэж буй аж.

Гэвч зарим эрдэмтэн тухайлбал шинжээч Андрей Васин “ОХУ-д Санкт-Петербургийн гэх дээж нь техникийн алдаанаас болоод хурдацтай хувьссан мэт харагдаж байгаа байх. Өөр мужуудаас дээж авч харьцуулах хэрэгтэй. Миний санахад ОХУ-д дэгдсэн вирус бусад улсад дэгдсэн вирусээс ямар ч ялгаагүй” гэж мэдэгджээ.

Одоогоор ОХУ-д коронавирусээр оношлогдсон 4149 өвчтөн байгаа бөгөөд 34 хүн эндээд байна.

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.