Ямар тохиолдолд өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?

Ямар тохиолдолд өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?

Ковид-19 халдвар өнөөдрийн /2020.04.04/ байдлаар дэлхийн 208 улсадбүртгэгдээд байна. Халдвар авсан хүний тоо 976249 болж, 50489 хүн нас барсан гэдгийг ДЭМБ-аас мэдээлсэн. Манай Улсын хувьд одоогоор 2464 хүн ажиглалтад байгаа бөгөөд ковид-19 халдварын 14 тохиолдол илэрснээс 12 хүн эмчлэгдэж байна.


Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах талаар ЭМЯ-аас анхааруулан, зөвлөж байгаа.

1. Халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн бол 21 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.

2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана.

Үүнд:

• Гэрээсээ гарахгүй байх
• Гэртээ зочин урихгүй байх
• Аль болох тус тусдаа байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
• Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
• Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
• Дасгал хөдөлгөөн хийх
• Бие тавгүйрхсэн тохиолдолд ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар зөвлөгөө авах

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.