Та гар утсаа спирттэй хөвөнгөөр цэвэрлэхээ мартаагүй биз

Та гар утсаа спирттэй хөвөнгөөр цэвэрлэхээ мартаагүй биз

Сингапурын эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын халдвар буюу COVID-19 нь зөвхөн агаар дуслын замаар дамжихгүй тул маск зүүх нь хамгийн үр дүнтэй хамгаалалт биш гэж мэдэгджээ. 

Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа гар утсандаа хүрдэг байна. Зөвхөн гар утасны дэлгэцээс авсан сорьцонд л гэхэд гэдэсний болон өөр төрлийн өвчин үүсгэгч нян илэрчээ. 

Судалгаагаар гар утас нь жорлонгийн суултуураас ч их нян агуулдаг болохыг нотолсон байдаг бөгөөд хүмүүс ихэнхдээ нүд, хамар, урууландаа хүргэж ашигладаг нь вирус халдварлах эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

Иймд утсаа тогтмол цэвэрлэж, гараа угааж байх нь коронавирусийн тархалттай тэмцэх хамгийн зөв арга болохыг эрдэмтэн, судлаачид онцгой анхааруулж байна. 

Эх сурвалж: SCMP

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.