Уйлах шалтгаан ба нулимасны ач тус

Уйлах шалтгаан ба нулимасны ач тус

Хүн амьдралынхаа турш дунджаар 70 л нулимс асгаруулдаг. Америкийн Миннесота мужийн Уильям Фрэй гэгч эмч нулимасны молекулын бүтцэд сонирхолтой туршилт явуулжээ. Ингэхэд нулимс нь хүний биед маш хэрэгтэй гурван чухал химийн бодисоос тогтож байгааг илрүүлжээ, Үүнд:

  • Леуцинэнкрофалин – энэ бодис нь морфинтой адил үйлчилгээтэй бөгөөд өвдөлт намдааж, тайвшруулдаг.
  • Лиоуциллин – бактер ба хортой бичил биетүүдийн гадаргыг хайлуулан агшин зуур устгах нөлөө үзүүлдэг бодис.
  • Пролактин – бие махбодид эерэг нөлөө үзүүлэхээс гадна ээж болох гэж байгаа бүсгүйчүүдэд сүү үүсэх үйл явцыг өдөөж өгдөг бодис.

Энэ гурваас гадна стресс ба харуусал, гомдох мэдрэмж төрүүлдэг бодисууд нь нулимастай хамт хүний биенээс гадагшилдаг байна. Нулимс хүний сэтгэл санааг цэвэрлэн ариутгаж бүх өвдөлт, зовлон түгшүүрийг авч одсоноор хүний бие илүү үзэсгэлэнтэй бөгөөд өөдрөг болдог. 

Эрчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:

1. Бахдал, бардамнал г.м. маш хүчтэй сэтгэл хөдлөл (спортын ялалт, төрийн дуулал,      гайхалтай явдал) – 38%
2. Өвдөлт (өвчин, шарх, эмчээс айх, ) -23%
3. Хайр дурлал (хардалт, салалт) -20%
4. Гашуудал (хайрладаг, хүндэлдэг дотны хүний үхэл) -14%
5. Баяр хөөр – 15%

Эмэгтэйчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:

1. Өрөвдөх, уярах гэх мэт маш хүчтэй сэтгэл хөдлөл -71%
2. Хайр дурлалтай холбоотой сэтгэл хөдлөл – 42%
3. Өвдөлт (өвчин, шарх) -36%
4. Баяр хөөрөл – 29%
5. Уур, уцаар, шар – 22%
6. Гашуудал – 21%

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.