Бидний маш буруу хэрэглэдэг 7 хүнс
Биенд тустай ч гэсэн буруу хэрэглэснээс болж шим, аминдэмийг нь хүртэж чаддаггүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрхэн зөв хэрэглэх зөвлөгөөг танд хүргэе.
Хар цай
Хар цай уух нь маш олон төрлийн ашиг тустай байдаг. Энд дарж цай уухын ашиг тусыг уншаарай. Харин сүү хольж уух нь цайны хүний биед тустай элементүүдийг, ялангуяа зүрх судасны өвчинд хэрэгтэй катечиний нөлөөг алга болгож байдгийг судалж тогтоожээ. Тиймээс та хар цайг дангаар нь ууж байх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөжээ.
Брокли
Энд дарж брокли идэх ёстой 10 шалтгаан уншаарай.
Гэхдээ брокли хэрхэн болгож идэхэд учир бий. Хятадын судлаачид броклийг шарах юмуу чанахад бүх амин дэмүүдээ алдчихдаг болохыг тогтоожээ. Тиймээс жигнэж идэх хэрэгтэй гэнэ.
Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнийг хазаж чихэрлэг шүүснийх нь амтыг мэдрэх шиг сайхан юм үгүй. Ялангуяа гүзээлгэний эс бүрт С амин дэм, антиоксидант ихээр агуулагдаж байгааг мэдвэл бүр ч амттай. Гэхдээ идэхэд учир бий. Гүзээлзгэний С амин дэм нь гэрэл болон хүчилтөрөгчтэй урвалд орж амархан алга болдог байна. Тийм учир болж өгвөл хэрчилгүйгээр идэхийг хоолны мэргэжилтэн Kristy Del Coro сануулжээ.
Сармис
Харин сармисны амин дэм гүзээлзгэнэтэй адилгүй байдаг. Сармисанд агуулагдах С аминдэм, бактерийн эсрэг бодис, хавдрын эсрэг үйлчилгээтэй энзим зэрэг нь ил агаарт байх тусам илүү сайн. Сармисыг хэрчсэний дараа 10 минут ил агаарт байлгаж байгаад хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй гэж Хоол Тэжээл Судалын Академийн эрдэмтэн Sara Haas зөвлөж байна.
Иогурт
Иогуртын тагийг нээхэд дээр нь ус шиг шингэн тогтсон байдгийг санаж байна уу? Тэгээд түүнийг асгаж байгаад иддэг үү? Ингэснээр та иогуртад байдаг B12 аминдэмийг тэр чигээр нь асгачихаж байна гэсэн үг юм. /Тарагны шар ус мөн адил/
Улаан лооль
Энд дарж биеийг эрүүлжүүлэгч улаан лоолийн ашиг тус уншаарай.
Улаан лоолийг түүхийгээр нь идэхээс илүү болгож идсэн нь биед илүү сайн байдгийг АНУ-ын Cornell Их Сургуулийн судлаачид олж тогтоожээ. Болгохдоо +88 хэмд болговол илүү үр дүнтэй.
Шарсан мах
Зуны сайхан орой шорлог хийж идэх шиг сайхан юм үгүй. Гэхдээ шорлог хийхдээ анхаарах хэрэгтэй талаар АНУ-ын Нью-Иорк хотын хоол судлалын эрдэмтэн Tanya Zuckerbrot зөвлөжээ. Ил гал дээр өндөр хэмд болгосон мах хавдар үүсгэдэг (HCAs, PAHs) химийн элемэнт ихтэй байдаг. Бага хэмд жигд, удаан болгож идэх нь эрүүл мэндэд аюул багатайг анхаарах хэрэгтэй гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.