ДЭМБ-аас гаргасан коронавирусээс хамгаалах арван зөвлөмж
Эрүүл мэнд
Огноо 2020-02-17
- Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлийн өмсөх хэрэгтэй. Учир нь коронавирус нь хүрэлцэх замаар халддаг байж болзошгүй. Мөн гэртээ ирээд олон нийтийн газраар өмсөж явсан хувцсаа тогтмол угааж, ариутгаж байхыг зөвлөж байна. Мөн ямар ч тохиолдолд чийгтэй хувцас өмсөж явж болохгүй. Учир нь коронавирус чийгтэй орчинд тэсвэртэй байх магадлалтай.
- Ихэнх амны хаалт дээд тал нь 1-2 цагийн хугацаанд зүүж хэрэглэхэд зориулагдсан байдаг. Зарим тохиолдолд амны хаалт хэрэглэх нь үр дүнгүй гэх мэргэжилтгүүд ч бий. Гэсэн ч нэг амны хаалтыг удаан хугацаанд хэрэглэх нь хамгийн муу үр дүнтэй.
- Гэрийн нөхцөлд ариун цэврийн өрөө болон гал тогоон дахь бүх алчуурыг тогтмол ариутгах, эсвэл гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор шинэ алчуур гаргах. Харин оффисын нөхцөлд аль болох нэг удаагийн цаасан алчуур, хатаагч зэргийг хэрэглэхийг зөвлөж байна.
- Хаалга онгойлгохдоо аль болох гараараа барихгүй байхыг хичээгээрэй. Хэрэв та хаалгыг дохио, хөл эсвэл хоёр гараас бусад биеийн аль нэг хэсгээр онгойлгох боломжтой бол тэгэхийг зөвлөж байна. Хаалганы бариул дээр маш их вирус, нян наалдсан байдаг учир дээр дурдьсанчлан бээлий өмсөхийг зөвлөж байгаа нь ийм учиртай.
- Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идээрэй. Хамгийн гол нь, хүүхдүүддээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх ёстой.
- Вирусын эх үүсвэрийг эрдэмтэд тогтоох хүртэл аль ч тохиолдолд ямар ч амьд амьтан, загас зэргийг хүнсэндээ худалдан авч болохгүй. Нойтон маханд хүрэхдээ заавал нэг удаагийн бээлий хэрэглэж, нэн даруй устгаж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хогийн савандаа удаан байлгаад байж хэрхэвч болохгүй.
- Боломж гарах бүрт гэр болон албан тасалгааны цонх, хаалгыг нээж агаар сэлгэлт хийж байх. Учир нь вирус агаарын сэлгэлт сайтай нөхцөлд үржиж чаддаггүй. Гэсэн ч гадаа хэт хүйтэн байгаа тохиолдолд өрөөний температурыг хэвийн хэмжээнээс доогуур болтол цонхоо удаан нээлттэй байлгаж болохгүй.
- Эцэст нь, хэрэв та халуурч байгаа, эсвэл өвчний шинж тэмдэг илэрсэн гэр бүлийн гишүүнээ асарч байгаа тохиолдолд түүнтэй ойр байх бүртээ үргэлж амны хаалт зүүх шаардлагатай. Мөн өвчтэй хүний амны хаалтыг солихдоо нэг удаагийн резинэн бээлий өмсөж, аль алиныг нь сайтар битүүмжилсэн байдалтайгаар нэн даруй хаях хэрэгтэй.
- Хэрэв өвчтөний нүүр, гарыг угааж өгөх зэрэгт үргэлж резинэн бээлий өмсөж, нэг удаагийн хэрэглэл ашиглахыг зөвлөж байна. Өөрийгөө хамгаалахын тулд аль болох хоолойтой, урт ханцуйтай зүйл өмсөх нь зүйтэй. Хэрэв боломжтой бол өвчтөнийг гэрт тусдаа өрөөнд тусгаарлах нь хамгийн оновчтой бөгөөд гэрийн хаана ч тогтмол ариутгал хийх шаардлагатай. Хамгийн чухал нь гэрт өвчтэй хүн байгаа тохиолдолд агаарын сэлгэлт хийхдээ маш няхуур хандах хэрэгтэй. Учир нь тасалгааны температур хэт хүйтэн болох нь өвчтөний эрүүл мэндийг улам муутгах үр дагавартай байхыг үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.